Оросын нефтийн томоохон компанийн нэг “Газпром нефть” компани “Дорно Сибирь-Номхон далай” хоолойн системээр түүхий эд нийлүүлж эхэллээ. Козьмино боомтод эхний хэсэг 100 мянган тоон нефть ачиж, илгээж байна.  “Роснефть”, “Сургутнефтгаз”, ТНК-ВР болон “Башнефть” компаний бүр 1-р сард нефть хоолойн энэ маршрутаар Ази Номхон далайн бүс нутгийн зах зээлд нефть нийлүүлэхээр болсон юм. “Дорно Сибирь-Номхон далай” нефть хоолойн систем нь энэ арван жилд Орос улсын түлш-эрчим хүчний салбарын гол төсөл юм. Энэ дэлхийн хамгийн урт нефть хоолойн систем билээ. 4800 км урт нефть хоолойн энэ систем америкийн Атлант нэвтэлсэн гол шугамаас 3 дахин илүү урт байна. Төслийг хэрэгжүүлснээр бүс нутгийн эдийн засгийн хөгжилд шинэ боломж нээж байна гэж “Нефтьхийн босоо шугам” сэтгүүлийн редакторын бүлгийн дарга Андрей Мещерин үзэж байна.
Нефть хоолойн энэ шугамыг тавьснаар энэ бүс нутагт орд газрыг илүү идэвхтэй эзэмших боломжтой. Маш их хүчин чадалтай. “Дорно Сибирь-Номхон далай” хоолойг тавьж бүрэн дууссаны дараа үүгээр 80 сая тонн нефть дамжуулах боломжтой. Оросын эдийн засаг түүхий эдээс хамааралтай, манай эдийн засгийн бүтцэд түүхий эдийн экспорт зонхилж байгаа талаар их ярьж байна. Тиймээс боловсруулах хүчин чадлыг хөгжүүлэх нь нэн чухал юм. 80 сая тонн нефтийг тэрчигт нь түүхий хэлбэрээр экспортлохыг зориогүй. Номхон далайн эрэг дээр 20 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай нефть боловсруулах томоохон үйлдвэр барихаар төлөвлөсөн. Энэ үйлдвэр дотоодын хэрэглэгчдэд нефть бүтээгдэхүүн, түлш нийлүүлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүнээ мөн экспортолно. Хоолойг тавиад, бүс нутагт нүүрс ус төрөгчийн түүхий эдийн олборлолтыг хөгжүүлж, үүнд түшиглэн дээд зэргийн технологи, өндөр нэмүү өртөгтэй очин үеийн аж үйлдвэрлэл бий болно. “Хоолой” тавихын зэрэгцээ нийгмийн чухал асуудлыг шийдэх хэрэгтэй. Сибирьт 1000 ажлын байр бүхий аж үйлдвэрийн шинэ салбар бүрэлдэж байна. Баруун Сибирийн одоо ажиллаж байгаа орд газар, ирээдүйд Дорно Сибирьт нээх орд газраас олборлох түхий эдийг “Дорно Сибирь-Номхон далай” хоолойгоор дамжуулна. Красноярскийн хязгаарын Турунханы дүүрэгт орших Ванкорскийн орд газрыг боловсруулснаар улсын нефть хийн салбрыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр болно гэж найдаж байна. Энд байгаа “хар алтны” нөөц дэлхийн нефть, хийн нөөцтэй томоохон газартай дүйцэнэ. ОХУ-ын засгийн газар Зүүн Сибрийн 22 нефть орд газар экспортын татвар ногдуулахгүй гэж Орос улсын Сангийн сайд Алексей Кудрин Давос хотноо болж байгаа Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр мэдэгдсэн юм. “Дорно Сибирь-Номхон далай” стратегийн нефть хоолойг дүүргэх нөөц бааз болох бүс нутгийн газрын баялгийг эрчимтэй боловсруулахад энэ тустай юм.
Дорно Сибирь ойрын ирээдүйд Орос улсын гол нүүрс ус төрөгчийн түүхий эд нийлүүлэгч болно гэж нефтийн салбарын мэргэжилтнүүд тэмдэглэж байна.