Украины одоогийн ерөнхий сайд Юлия Тимощенко ерөнхийлөгчийн сонгуульд ялсан тохиолдолд тайлант жилийн төсөвт гарын үсэг зурах, мөн ардчилалыг дэмжигчдийг нягтруулахаас ажлаа эхэлнэ. Украины ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үе 1-р сарын 17-нд болсон бөгөөд хоёр дахь нь 2-р сарын 7-нд болно. Ерөнхийлөгчийн сонгуульд Юлия Тимошенкогоос гадна сөрөг хүчний Бүс нутгийн намын тэргүүн Виктор Янукович өрсөлдөнө. Засгийн газар 2010 оны төсвийн төслийг бүр 2009 оны намар өргөн барьсан ч, парламент үүнийг өнөө хир батлаагүй байна. Депутатууд төсвийн төслийг шүүмжилсэн ч, баримт бичгийн болохгүй хэсгийг нарийн тодорхойлж, нэмж боловсруулах талаар зөвлөмж өгөөгүй юм.