Орос улс хямарлын эсрэг арга хэмжээг аажмаар хумина. Орос улсын Сангийн сайд Алексей Кудрин Давос хотноо болж байгаа бизнес форумын үеэр ийнхүү мэдэгдсэн юм. “Орос улс 2012 оны эцэст хямарлаас гарч, төсвийн алдагдлыг 2015 он хүртэл бууруулна” тэрээр хэллээ. Баррель нефтийн үнэ 70 доллар байгаа тохиолдолд одоо 5,9 хувьтай байгаа төсвийн алдагдал 1 хувь эсвэл тэг хүртэл буурна гэж Алексей Кудрин үзэж байна. Үнэлгээний агентлагууд 2010 оны эдийн засгийн дүнг гаргахдаа Орос улсын үнэлгээг дахин нэмэхийг тэрээр үгүйсгэхгүй байна. Олон улсын “Фитч” үнэлгээний агентлаг 1-р сарын 22-нд Орос улсын үнэлгээний таамгийг “сөрөг” байсныг “тогтвортой” хэмээн үнэлсэн юм.