Дэлхий ертөнц зогсонги байдалд орох дөхсөн өнөөгийн санхүү эдийн засгийн хямарлын хүрээг дэлхий ертөнц дутуу үнэлж байна. Европын төв банкны тэргүүн Жан-Клод Трише баасан гаригт Давос хотод болж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр энэ тухай мэдэгдэв. Дэлхийн улс орнуудын төв банкуудын авсан арга хэмжээ, төрөөс их дэмжисний ачаар хямарлаас зайлсхийж чадсан гэж санхүүч үзэж байна. “Одоо бид дэлхийн санхүүгийн системийг илүү хүчтэй болгохоор идэвхтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл илүү үр нөлөөтэй зохицуулалт хийнэ” гэж Трише хэллээ. Өнөөдөр Давос хотноо хамгийн сүүлчийн хэлэлцүүлэг, семиниар болж байна. Дэлхийн эдийн засгийн 40 дэх чуулга уулзалт ням гаригт өндөрлөнө.