Гаитийн соёлын өвийг дээрэмдэхээ зогсоохыг ЮНЕСКО олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа. Тус байгууллагын тэргүүн Ирина Бокова НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд хандан, Гаитийн урлагийн бүтээлийг худалдах, тус улсаас зөөвөрлөн гаргахыг  хориглосон тогтоол батлахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд зөвлөхийг хүслээ. Мөн соёлын үнэт зүйл хадгалж байгаа объектыг хадгалыг НҮБ-ын энхийг сахиулах хүчинд үүрэг болгохыг хүссэн байна. Саяхан хөнөөлт газар хөдлөлтийн үеэр сүйдсэн тус бүгд найрамдах улсын сүм, галарей, олон музей "эрдэнэсийн эрэлчдийн" гараар орж болзошгүй хэмээн Бокова түгшиж байна. Порт-о-Пренсийн цогчин дугана, ерөнхийлөгчийн ордон, 19-р зууны Сан-Суси ордон хамгийн чухал түүхэн дурсгал байна.2010 оны 1-р сарын 12-нд  Гаитийн эрэг дээр 7,0 болон бараг 6 баллын хүчтэй хоёр удаа газар хөдөлсний уршгаар арлын бараг бүх хүн ам хохирсон юм.