Украины засгийн газар ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ашиглах саналын хуудсыг хэвлэх үйлдэврийн шинэ даргыг томиллоо. Сүүлийн арван жил тус үйлдвэрийн орлогч захирлаар ажилласан Середа Роман Иванович тус үйлдвэрийн дарга болов. Сөрөг хүчний мэдээгээр ерөнхий сайд Юлия Тимошенкогийн дэмжигчид хууль бус хүч хэрэглэх замаар тус үйлдвэрийн захирлыг солихыг оролдсоны улмаас тус үйлдвэрийн эргэн тойронд шуугиан дэгдсэн юм. Ерөнхий сайд үүнийг эрс үгүйсгэсэн байна. Энэ хэрэгтэй холбогдуулан онц хуралдаан хийсэн Украины Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн дагуу үүрэг гүйцэтгэгч статустай шинэ удирдагчийг томилохоор болжээ. Ерөнхий сайд Юлия Тимошенкогийн хамт Украины ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөж байгаа Виктор Януковичийн тэргүүлдэг Бүс нутгийн нам 2-р сарын 7-нд болох ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийг будлиантуулж, саналын хуудас нэмж хэвлэхийн тулд үйлдвэрийн эзлэхийг оролдсон хэмээн өрсөлдөгчөө буруутгасан юм. Ерөнхий хяналт тогтоосон Аюулгүй байдлын алба, Дотоодын цэрэг объектыг хамгаалж байна. Ерөнхий прокурорын газар үйлдвэрийг тойрсон хэргийг шалгаж байна.