0Орос улсын Онц байдлын яамны нүүдлийн эмнэлэг Гаитид үйл ажиллагаагаа дуусгаад ойрын үед эх орондоо буцана. 1-р сарын 12-нд хөнөөлт газар хөдлөлтийн дараа тус улсад ажиллаж байгаа “Аврах төв”-ийн эмч нарын баг нийт 1500 гаруй хүнд тэр дундаа 600 гаруй хүүхдэд тусалжээ. Оросын аврагчид нуранги дороос есөн хүнийг гаргасан байна. Эмч нар Гаитийн засгийн газарт эм, бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн өгчээ. Үүнээс гадна Онц байдлын яам Гаитид тусламжийн бараа ачсан Ил-76 ээлжит нисэх онгоцыг Гатид илгээжээ. Гаитид газар хөдөлсний улмаас 200 мянга гаруй хүн амь насаа алдаж, 3 сая гаруй хүн хохирчээ.