0БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Цечи африкийн хэд хэдэн оронд хийсэн айлчлалыг тэндхийн улс төр судлаач, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд янз бүрээр дүгнэж байна. Шагшин магтахаас өгсүүлээд “хятадын мөлжлөг”, Африкийн түүхий эдийг “булаан эзэлж байна” гэх зэрэг янз бүрийн байр суурийг нийтэлжээ. Манай тоймч Александр Романов энэ сэдвийг үргэлжлүүлнэ. Гал асаагаагүй бол утаа гарахгүй. Сүүлийн жилүүдэд Африкт хятадын идэвх эрс нэмэгдсэнд африкчүүд баярлаад зогсохгүй, гонсгор байна. Тус тивийн хэд хэдэн орон эдийн засаг, улс төрд хятадын нөлөөг эсэргүүцэх хандлагатай байна. Тухайлбал Замбид хятадын хянадаг зэс олборлох уурхайн цалин бага, ажлын байранд золгүй явдал олон тохиосон, ажиллах нөхцөл муу зэргээс ийм уур амьсгал бүрджээ. Нутгийн сөрөг хүчний нам үүнийг ашиглаж байна. Азийн уул уурхайн компаниуд ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах дүрмийг мөрдөхгүй “хөдөлмөрийн боолчлолын нөхцөл” бүдрүүлж байна гэж Замбийн сөрөг хүчин Эх оронч фронт намын тэргүүн Майкл Сата Ройтер агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Конгод ажилладаг Хятадын төмөр замын корпораци конгийн ажилчдыг “хүлцэшгүй” нөхцөлд хөдөлмөрлүүлж байна хэмээн “Африкийн хүний эрхийг хамгаалах холбоо” тус компанийг буруутгаж байгаа тухай Франс Пресс агентлаг Киншасагаас уламжилжээ. Африкийн орнууд болон Хятадын харилцааг олон жил судалж байгаа Оросын шинжлэх ухаан академийн Африкийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Татьяна Дейч энэ үйл явдлын шалтгааны талаар ийнхүү ярьж байна. Хятад улс дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхдээ, өөрсдийн эрх ашгийг тэргүүнд тавьж байна гэсэн байрь суурь байна. Тус улс Африкийн орнуудаас түүхий эдийг үр нөлөөтэй зөөвөрлөх зорилго өвөрлөж байна. Шинэ мэргэжил амархан эзэмших африк ажилчид илүүдэлтэй байхад Хятадын компани өөрсдийн ажиллах хүчнээ ашиглаж буйд африкчууд дургүйцэж байна. Үүний зэрэгцээ Африкт ирсэн хятад ажилчидтай өрсөлдөхөд бэрх. Өрнөдийн мэргэжилтнүүдээс ялгаатай нь тэд хэзээ ч гэр бүлээ авчирч, оршин суух тав тухай орчин шаарддаггүй бөгөөд төдий л өндөр биш цалингаар ажиллахад бэлэн байдаг. Хятадын компаниуд африкийн өрсөлдөгч компаниудыг бодвол илүү бага үнээр барилга, бусад үйлчилгээний гэрээ байгуулахад бэлэн байна хэмээн тэднийг буруутгаж байна. Өнөөгийн байдлаар африк тивд хятадын 80 мянга орчим хүн ажллаж байгаа албан ёсны статистик мэдээ байна. Албан бус мэдээгээр үүнээс олон хүн тэнд ажиллаж байна. Африкийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэндхийн ажилчид сэтгэл дундуур байх нь ойлгомжтой. Сүүлийн жилүүдэд Африкт ажилчдын хөдөлгөөн идэвхжиж байгаа нь үүнийг гэрчилж байна. Африкийн үйлдвэрчний эвлэл ажлын байраа алдсан африкчүүдийн талаар багагүй мэдээлэл цуглуулжээ. 2006 оны байдлаар Африк дахь хятадын капиталын оролцоотой компанийн эсрэг хөдөлмөр хөлс бага, ажиллах нөхцөл муу зэрэг шалтгаанаар 30 гаруй жагсаал цуглаан болжээ. Африкчүүдийн үзэж байгаагаар хятадын компаниуд хөдөлмөр хөлсийн шударга бус систем тогтоосон, мөн Хятадаас хямд ажиллах хүчин оруулснаар нутгийн хүн амын ажлын байраа алдаж байгааг эсэргүүцэн африкийн ажилчид 2007 оны хэдэн сард 18 жагсаал цуглаан зохион байгуулжээ. Хятадын компанийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгааг үл харгалзан Африкийн орнуудын төр засаг Хятад улстай хамтран ажиллаж байна. Африкт хөрөнгө оруулалт, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай. Тэгээд ч Бээжин улс төрийн ямар нэг болзол тавихгүй байна. Өрнөдийн орнуудтай харилцахыг хүсэхгүй байгаа Судан, Зимбабве зэрэг улсын үүд Хятад улсад нээлттэй байна. Тэгээд ч Хятад улс дайны хөлд нэрвэгдсэн Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Либери, Сомали зэрэг улсад үйл ажиллагаа явуулахад бэлэн байна. Эдгээр улсын хүн ам хятад улс африкийн орнуудын байгалийн нөөцийг эрчимтэй эзэмшиж байгааг колончлолын өнгөрсөн үетэй их холбож байна.


0“Оросын дуу хоолой” радиогийн тоймч Александр Романовын тайлбарыг хүргэлээ.