Орос улсад Т-50 тав дахь үеийн сөнөөгч нисэх онгоцны өнөөдөр туршилтаар анх нислээ. Сөнөөгч нисэх онгоц Алс Дорнодод 45 минут амжилттай нисчээ. Нисэх онгоцны зохион бүтээх ажлыг хариуцсан “Сухой” компани энэ тухай уламжлав. Т-50 нисэх онгоц агаарт 47 минут нисэхдээ тогтвортой, сайн удирдаж болохыг харуулж, бүх систем, хөдөлгүүр саадгүй ажиллажээ. Шинэ нисэх онгоц хэт маневртай, хөлгийн хүчтэй зэвсэгтэй, агаарт олон удаа цэнэглэж, хэт дууны хурдаар удаан нисэх чадалтай болхыг шинжээчид тэмдэглэж байна. Нисэх онгоц 300-400 метрийн урт зурваст нисч, буух чадалтай тул үүнийг радараар илрүүлэхэд төвөгтэй. Т-50 сөнөөгч нисэх онгоцны туршилтын нислэгийг оросын шинжлэх ухаан, зохион бүтээх санаанд гарсан их амжилт хэмээн компанийн ерөнхий захирал Михаил Погосян хэллээ.