Дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, сэргээхэд хамтарсан хүч чармайлт тавихыг Хятад улс Олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа. Швейцарийн Давос хотод болж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Засгийн газрын дэд сайд Ли Кэцян ийнхүү мэдэгдсэнийг Синьхуа агентлаг уламжлав. “Хямарал хараахан дуусаагүй, эдийн засгийг сэргээх үндэс суурь дэндүү сул байна” гэж Хятадын засгийн газрын дэд сайд тэмдэглээд, хямарлаас гарах замд эрсдлийг бууруулахад бүх улс орон цэгцтэй хамтран ажиллах хэрэгтэй гэлээ. Хятадын байдлын тухайд, засгийн газар “макро эдийн засгийн тогтвортой бодлогоо хадгалж, мөнгөний аядуу бодлого, мөнгө зээлийн идэвхтэй бодлогоо үргэлжлүүлнэ” Ли Кэцян мэдэгдэв. Түүний хэлснээр шинэ нөхцөл байдлыг харгалзан зарим үед өөрчлөлт оруулна. БНХАУ 2010 онд эдийн засгийн хурдтай өсөлтөө хадгална гэдэгт засгийн газрын дэд сайд итгэлтэй байна.