0Казахстан ойрын 5 жилд түүхий эдийн бус салбарт 20 тэрбум хүртэл долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа хэмээн тус бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев уламжилсан юм. “Эдийн засгийг төрөлжүүлэх үндсэн эх сурвалж нь гадаадын шууд хөрөнгө оруулалт байх ёстой. Өнөөгийн байдлаар Хятад, Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмирт улсаас, мөн франц, итали, оросын компанийн 20 тэрбум долларын хэмжээтэй дорвитой хөрөнгө оруулалтыг Казахстанд оруулах асуудлыг шийдсэн” гэж Н.Назарбаев жил тутам тус бүгд найрамдах улсын ард түмэнд хандсан илгээлтдээ дурджээ. “Баруун европ-Баруун Хятад” автомашины зам тавихад 3 тэрбум доллар, улс орны баруунаас өмнө хэсэг хүртэл хийн хоолой тавихад 2 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх асуудлыг шийдсэн юм. Түүхий эдийн салбарт 10 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулна” гэж Н.Назарбаев тэмдэглэв. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх шаардлагатай гэж тэр нэмж хэлсэн юм. Назарбаевын хэлснээр 5 жилд хий болон химийн хүчтэй үйлдвэр, эрдэс бордооны үйлдвэр, мөн Балхашийн дулааны цахилгаан станц, Майнакскийн усан цахилгаан станц, Экибастузкийн Улсын дүүргийн цахилгаан станц-2 шиг хэд хэдэн том цахилгаан станцыг ашиглалтад оруулна.