Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 1-р сарын 29-нд Антон Чеховын 150 жилийн ойг түүний төрлөх нутаг Таганрогт оросын аугаа их зохиолчийн олон уншигчдын хамт тэмдэглэнэ. Төрийн тэргүүн Азовын тэнгисийн эрэг дээрх энэ хотод анх удаа жич нэг өдөр байна. Таганрог хотод Чеховын бүтээлийн хамгийн нэрд гарсан нэг баатарт хөшөө босгосон юм. Хотын олон зочдод зохиолчийн нэртэй холбоотой газруудаар театрчилсан аялал бэлтгэжээ. Үдэш “Хүүхэд наснаас бүх зүйл эхэлдэг” концерт тоглож, одод түгсэн өвлийн үдэш салют буудлагаар баяр өндөрлөнө. Антон Павлович Чеховыг сонгодог бүтээлийн зохиолч хэмээн үздэг бөгөөд түүний “Цахлай”, “Эгч дүү гурав”, “Интоорын цэцэрлэг”, “Ваня ах” зэрэг жүжгийг олон хэлээр орчуулж, дэлхийн театрын урын сангийн салшгүй хэсэг болжээ.