Швейцарийн Давос хотноо өнөөдөр 1-р сарын 29-нд болж байгаа Дэлхийн эдийн засгийн форумд оролцогчид дэлхийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан өргөн хүрээтэй сэдвийг хэлэлцэнэ. Баасан гаригт хэлэлцэх хэргийн жагсаалтад Афганистаны байдал, дэлхийн хүсний байдал зэрэг сэдэв багтжээ. Чуулга уулзалт аажуу ч гэлээ зөв эрчээр явж байна гэж ажиглагчид тэмдэглэж байна. Өдөр бүр нээлттэй, хаалттай олон арван хурал болж байна. Өргөн хүрээтэй сэдвийг хэлэлцэж байгаа ч, эргээд дэлхийн эдийн засаг болон санхүүгийн хямарлын сэдвийг хэлэлцэж эхэлж байна. Зарим шинжээч ирээдүйг өөдрөгөөр харж байгаа бол, зарим нь бараанаар төсөөлж байна. Чуулга уулзалтад Оросын төлөөлөгчдийг Засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин тэргүүлж байна.