Евгений Викторович Плющенко- оросын нэрд гарсан уран гулгагч, эрэгтэй ганцаарчилсан гулгалтын 2006 оны олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Европын зургаан удаагийн аварга юм. Тэрээр Орос улсын спортын гавьяат мастер цолтой. Евгений 1982 оны 11-р сарын 3-нд нарлаг Хабаровскийн хязгаарт төржээ. Ээж нь түүнийг 4 настайгаас нь уран гулгалтаар хичээллүүлсэн байна. Түүний гэр бүл 1991 онд Санкт-Петербург хотод шилжихэд, тэрээр уран гулгалтаар үргэлжлүүлэн хичээллэжээ.

1994 он- Уран гулгалтын хүүхэд залуучуудын спортын сургууль.
1998 он-Петроград дүүргийн дунд сургууль дүүргэсэн.
2000-2005он-П.Ф.Лесгафтын нэрэмжит Санкт-Петербургийн биеийн тамирын улсын их сургууль төгссөн.
2004-оноос Санкт-Петербургийн улсын инженер-эдийн засгийн дээд сургуулийн зочид буудал болон аялал жуулчлалын факультетын оюутан.

Евгений оросын армийн офицер /ЦСКА клубын гишүүн/
2007 оны 3-р сард “Шударга Орос улс” намаас Санкт-Петербург хотын Хууль тогтоох хурлын гишүүнээр сонгогдсон.
Телевизийн нэгдүгээр сувгийн “Одод мөсөн дээр” төслийн нэвтрүүлэгчээр ажиллаж байсан. 2008 оны 5-р сард дуучин Д.Билан болон хийлч Эдвин Мартонтой Евровидение дууны уралдаанд оролцсон.

Үр дүн: Евгений Плющенко 79 тэмцээнд оролцсоноос 9 тэмцээнд шагнал хүртээгүй байна.
Олимпийн наадам: 2002 онд хоёрдугаар байр, 2006 онд нэгдүгээр байр эзэлжээ.

Таллинд болсон уран гулгалтын Европын аварга шалгаруулах тэмцээнд нийт 91,30 балл авч, Турин дахь олимпийн наадмын үеэр богино хөтөлбөрт өөрийн тогтоосон албан ёсны дэлхийн дээд амжилтыг 0,64 баллаар эвдсэн юм. Москва хотод 2009 оны 10-р сарын 23-нд болсон Гран-при шатанд үзүүлсэн амжилтаас энэ 9,05 баллаар илүү байна. Плющенко тэр үед нэгдүгээр байр эзэлсэн юм.