Орос улс өнгөрсөн жил цэргийн зориулалттай 7,4 тэрбум долларын зэвсэг техник экспортолсон гэж Рособоронэкспорт байгууллагын ерөнхий захирал Анатолий Исайкин мэдэгдэв. Тэрээр Москва хотод сэтгүүлчидтэй уулзахдаа, 2008 оны үзүүлэлттэй харьцуулбал тал нь Агаарын зэвсэгт хүчний зэвсэг, техникээс бүрдэж байгаа экспортын хэмжээ 10 хувиар өсчээ. Бүхэлдээ энэ үзүүлэлт сүүлийн 9 жил бараг 2,5 дахин нэмэгдсэн гэж Исайкин тэмдэглэв. Орос улсын зэвсгийн үндсэн импортлогч Энэтхэг, Алжир, Хятад, Венесуэл, Малайз зэрэг улс байна. “Рособоронэкспорт” комапнийн захиалгын багц ойрын жилүүдэд 34 тэрбум гаруй доллар байна гэж Исайкин хэллээ.