Санхүүгийн хямарлын сөрөг үр дагаврыг үл харгалзан орос улсын эдийн засгийн өсөлт энэ жил 3,8 хувь байна гэж мэргэжилтнүүд таамаглажээ. “Сбербанк”-ийн удирдах дарга Герман Греф Давос хотноо болж байгаа Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ийнхүү мэдэгдэв. Хямрал Орос улсын банкны системд нөлөөлсөн гэж тэрээр тэмдэглэсэн байна. Харин 2009 оны эцэст эдийн засгийн өсөлт сэргэж эхэлснээр “Сбербанк” зах зээлийн капиталын өсөлтөөр дэлхийд эхний байрт орох болсон. Чуулга уулзалтад 90 орны төр засаг, бизнес, олон нийтийн байгууллагын 2,5 мянга гаруй төлөөлөгч оролцож байна. Оросын төлөөлөгчдийг засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин тэргүүлж байна.