Дэлхийн банк, Олон улсын валютын сан, НҮБ-ын удирдлага, 70 гаруй орны төлөөлөгчид өнөөдөр Лондон хотноо болж байгаа Афганистаны бага хуралд оролцож байна. Бага хуралд оролцогчид Олон улсын эвслийн хүчнийг 2011 онд Афганистанаас гаргасны дараа Кабулд туслах үндсэн зарчмыг тохиролцох бодолтой байна. Бага хурлаар Афганистаны эрх баригч, цагдаа, армид улс орны байдалд хяналт тавих үүргийг аажмаар шилжүүлэх графикийг боловсруулахаар төлөвлөж байна. 10-15 жилд гадаадын тусламж шаардлагатай гэж Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай бага хурал эхлэхийн өмнө мэдэгдсэн юм. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Орос улсыг бага хуралд төлөөлж байна. Афганистанд энх тайван тогтож, тус улсын зүгээс ямар нэг аюул занал үл нүүрлэх, сайн хөрш улс болоосой хэмээн Орос улс хүсч байгааг тэрээр мэдэгдэв.