Ерөнхийлөгч Д.Медведев Ванкуверт болох олимпийн наадамд оролцохоор өнөөдөр нутгаасаа явж байгаа оросын тамирчдад мэндчилгээ дэвшүүлэв. Тэд оны спортын гол үйл явдал Олимпийн 21 дэх өвлийн наадамд Орос улсыг төлөөлөх хүндтэй эрх авсан хэмээн төрийн тэргүүн тэмдэглэв. Олон улсын хамгийн нэр хүндтэй тэмцээнд оросын тамирчид дээд зэргийн бэлтгэлтэй, ур чадвартай болохоо нэг бус удаа харуулсан гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Өнөөдөр төр засаг амьдралын эрүүл хэв маягийг дэмжиж, олон нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дээд амжилт тогтоож байгаа спортыг дэмжихэд онцгой анхаарал хандуулж байна. Та бүхний амжилт энэ ажилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм гэж Д.Медведев тэмдэглэллээ. Зорьсондоо хүрэх, сэтгэлийн тэнхээ, багийн уур амьсгал зэргээр тамирчид сайн амжилт гаргана гэж тэрээр хэллээ. Ерөнхийлөгч олимпийн наадамд оролцогчдод амжилт хүсэхийн зэрэгцээ оросын олон сая хөгжөөн дэмжигчид тэдэнд итгэж, найдаж байгааг тэмдэглэв. Ванкуверийн олимпийн наадам 2-р сарын 12-нд эхэлнэ.