Стратегийн давшилтын зэвсгийн шинэ хэлэлцээрийн техникийн ажлыг хамгийн богино хугацаанд гүйцээх ёстой. Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар хоёр талын хэлэлцээр байгуулахаар бэлтгэж байгаа тус тусын төлөөлөгчдөд хобогдох заавар өгөхөөр тохиролцжээ. Дмитрий Медведев, Барак Обама нар лхагва гаригийн орой утсаар ярихдаа, үйлчлэх хугацаа нь 2009 оны 12-р сарын 5-нд дууссан Стратегийн давшилтын зэвсэг-1 гэрээг орлох баримт бичигт ойрын үед гарын үсэг зурахаар тохиролцсон юм.
Орос, АНУ-ын удирдагчид Вашингтон хотод 4-р сард болох цөмийн асуудлаарх олон улсын бага хурлаас урьд Стратегийн давшилтын зэвсгийн шинэ хэлэлцээр байгуулах бодолтой байна. Цөмийн клубт элсэхийг эрмэлзэж байгаа, эсвэл цөмийн зэвсэгтэй бусад оронд энэ сайн үлгэр болно. Зул сарын болон шинэ жилийн удаан үргэлжилсэн амралтын дараа талууд өнгөрсөн долоо хоногт зөвлөлгөөнөө сэргээсэн юм. Бүгд амраад, шинэ эрч хүчтэй болсон орос, америкийн төлөөлөгчид битүү санаа илэрхийлэх бус зорилтдоо хүрэхээр амжилттай урагшилж байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров лхагва гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзасны дараа энэ тухай мэдэгдсэн юм.  Москва хотод хамгийн сүүлд холбоо барьсны дараа Стратегийн давшилтын зэвсгийн тухай шинэ хэлэлцээрийн яриа хэлэлцээг дуусгахад чухал алхам хийсэн юм. Төлөөлөгчид ирэх долоо хоногт Женев хотод ажлаа эхэлнэ. Тэд уялдуулах шаардлагтай асуудлаар нарийвчилсан шинэ параметртай болсон. Тэд хэдхэн долоо хоногийн дараа энэ ажлаа дуусгана гэж бид найдаж байна. Үндсэндээ тохиролцсон зүйлүүдийн тухайд техник, хууль зүй, хэл зүйн хувьд цэвэрлэгээ хийх үлдсэн. Албан ёсны мэдээгээр баримт бичгийн ихэнх хэсэг буюу 95 хувийг хэдийн уялдуулсан юм. Тэгэхлээр одоо гэрээний эхэд хэзээ эцсийн цэг тавих бус, харин үүнийг хэзээ батлах асуудалд ихээхэн зовниж байна. Далайн хоёр талд нэгэн зэрэг ийм үйл явц болох ёстой гэж Москва шаардаж байна. ЗХУ холбогдох гэрээг батлахад, АНУ үүнийг батлаагүй тохиолдол давтагдах ёсгүй гэж Д.Медведев саяхан мэдэгдсэн юм. Ирээдүйн цөмийн стратегийн хүчний талаарх ерөнхий төсөөллийг тусгасан хэлэлцээрийг америкийн конгрессын гишүүд, мөн оросын сенатчид нэгэн зэрэг сайшаах нь чухал билээ. Эсрэг тохиолдолд ийм үйл явц огт болохгүй. Америкийн түншүүд оросын удирдагчийн уриалгыг зүгээр сонсоод өнгөрөх бус бодож тунгаагаад, зөвшөөрсөн бололтой. Ямартаа ч АНУ-аас Орос улсад суугаа элчин сайд Жон Байерли энэ санаа Цагаан ордны байр суурьтай нийцэж байна хэмээн мэдэгдсэн. Стратегийн давшилтын зэвсгийн талаар орос-америкийн ээлжит яриа хэлэлцээ 2-р сарын 1-нд даваа гаригт Женев хотод эхэлнэ. Эцсийн найдвар байна.