Гаитийн газар хөдлөлтөд өртсөн хүмүүст Орос улс ээлжит хүмүүнлэгийн тусламж илгээлээ. Онц байдлын яамны 15 тонн хүнс ачсан нисэх онгоц өнөөдөр өглөө Москва орчмын нисэх буудлаас хөөрлөө. Гаитид 1-р сарын 12-нд хөнөөлт газар хөдөлж, нийслэл Порт-о-Пренс, мөн өөр хоёр хотыг нуранги болгосон юм. Байгалийн гамшигийн үеэр 200 мянга орчим хүн амь насаа алдаж, 3 сая гаруй хүн хохирчээ. Гаитид хамгийн түрүүнд тусалсан Орос улс тэнд аврагчдын баг, нүүдлийн эмнэлэг илгээсэн байна. Оросын эмч нар 1000 гаруй өвчтөн хүлээн авчээ. Оросын эмч нар тэнд хоёрдугаар сарын эхэн хүртэл ажиллана. Үүний зэрэгцээ байгалийн гамшиг тохиосноос хойш 15 хоногийн дараа амьд үлдсэн нэг хүнийг нуранги дороос гаргажээ. Францын аваргчид 16 настай энэ охиныг байшингийнх нь нуранги дороос гаргаж авсан байна.