Орос, Белорусын нутаг дэвсгэрээр нефть тээвэрлэх нөхцөл тогтвортой байна гэж Москва, Минск баталж байна. Москва хотод лхагва гаригт гарын үсэг зурсан хоёр орны засгийн газрын дэд сайдын хамтарсан мэдэгдэлд энэ тухай дурджээ. Засгийн газрын дэд сайд Игорь Сечиний мэдэгдсэнээр ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзах үеэр Белоруст нефть нийлүүлэх хэлэлцээрт өөрчлөлт оруулах зэрэг нефть нийлүүлэх багц баримт бичигт гарын үсэг зуржээ. Талууд ямар нөхцлөөр тохиролцсоныг Сечин уламжилсангүй. Белорус улс өнгөрсөн оны эцэс хүртэл оросын экспортын тарифын ердөө гуравны нэгийг төлж байсан бөгөөд энэ хөнгөлөлтөө хэвээр хадгалыг хүсч байна. Орос улс юуны түрүүнд Белоруст 6 сая орчим тонн нефть татваргүй нийлүүлэхэд бэлэн ч, белорусын нефть боловсруулах үйлдвэрт дахин боловсруулсны дараа экспортлох үлдсэн 14,5 сая тонн нефтийн татварыг бүрэн төлөхийг шаардаж байгаа юм. Талууд энэ оны эхний өдрөөс шинэ хэлэлцээр байгуулах талаар яриа хэлэлцээ хийсэн ч, төр засгийн төлөөлөгчид тохиролцоонд хүрч чадаагүй юм.