Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ойрын үед хүнсний аюулгүй байдлын номлолд гарын үсэг зурах тухай уламжлав. Орос улсын удирдагч лхагва гаригт Хүнс хөдөө аж ахуйн сайд Елена Скрынниктай уулзахдаа, Аюулгүй байдлын зөвлөлийн саяхны хуралдаанаар хүнсний аюулгүй байдлын номлолыг хэлэлцсэнийг санууллаа. “Одоогоор баримт бичиг гарын үсэг зурахад бэлэн болсон” гэж тэрээр хэллээ. Орос улс 5 жилд үндсэндээ дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэж Елена Скрынник юуны түрүүнд тэмдэглэв. Өнөөгийн байдлаар улс орон үр тарианы үйлдвэрлэлээр номлолд заасан зорилтыг бүрэн биелүүлж байна. “Энэ маш сайн амжилт” хэмээн Д.Медведев үнэлэн, өнгөрсөн жил болсон Үр тарианы чуулга уулзалтын үеэр Орос улсыг дэлхийн үр тарианы томоохон нийлүүлэгч болгон хувиргах зорилт тавьсныг санууллаа.