Вашингтон хотноо болсон иргэний нийгмийн асуудлаарх орос-америкийн ажлын хэсгийн уулзалтаар орос, америкчүүд бие биенийхээ талаар хэвшсэн сөрөг ойлголтыг хэлэлцлээ. Орос улс дахь хүний эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч, ажлын хэсгийн гишүүн Владимир Лукин энэ тухай уламжлав. Түүний хэлснээр энэ хэвшсэн сөрөг ойлголт нь манай нийгэм, хүмүүс өөр хоорондоо харилцахад төдийгүй төр засгийн харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Америкчүүдийн талаар оросуудад төрдөг хэвшсэн сөрөг ойлголтын тухай илтгэлийг оросын тал бэлтгэсэн байна. “Хүмүүст нь сайн ханддаг, харин америкийн төр засгийн үйл ажиллагаа таалагддаггүй болох нь илтгэлээс тодорхой байна” гэж Лукин тэмдэглэв. Уулзалтын үеэр хоёр орны төрийн бус байгууллагын төлөөлөгч, сэхээтэн, мэргэжилтнүүдээс бүрдсэн бүлэг байгуулахаар тохиролцжээ. “Бид бие биенээ илүү бодитой, гүн гүнзгий ойлгож сурах талаар бодож тунгаана” гэж Лукин хэллээ.