Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар Стратегийн давшилтын зэвсгийн тухай шинэ хэлэлцээнд нэн даруй гарын үсэг зурах талаар лхагва гаригийн орой утсаар ярилаа. Америкийн талын санаачилгаар утсаар ярисан тухай Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Стратегийн давшилтын зэвсгийн шинэ хэлэлцээнд гарын үсэг зурахад бэлтгэх Москвад өндөрлөсөн ээлжит яриа хэлэлцээнд дорвитой ахиц дэвшил гарсанд төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн юм. Тэд өөрсдийн төлөөлөгчиддөө ойрын хугацаанд баримт бичгийн техникийн ажлыг дуусгах заавар өгсөн тухай мэдэгдэлд дурджээ. Москва, Вашингтон хэдхэн хоногийн дараа шинэ хэлэлцээрийг бэлтгэх ажлаа дуусгах бодолтой байгаа тухай Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров урьд мэдэгдсэн юм. Төлөөлөгчид ирэх долоо хоногт 2-р сарын 1-нд Женев хотноо яриа хэлэлцээгээ эхэлнэ. Өмнөх гэрээний үйлчлэх хугацаа өнгөрсөн оны 12-р сарын 5-нд дууссан юм.