БНАСАУ Шар тэнгист их буугаар үргэлжлүүлэн гал нээнэ хэмээн мэдэгдэв. Хоёр тал их буугаар сэрэмжлүүлэх гал нээсэн, Солонгос хоорондын тэнгисийн хил дээр өнөөдөр буудалцаан болсны дараа ЦТАК агентлаг энэ тухай мэдэгдэв. БНАСАУ-ын цэргийн хөлөг онгоц анх гал нээсэн байна. Талууд агаарт буудах үеэр тэнгисийн усанд загас агнуурын усан онгоц байгаагүй тул хохирч, сүйдсэн тохиолдол гараагүй байна. 1950-1953 оны Солонгосын дайны дараа нэг талын шийдвэрээр Шар тэнгист тогтоосон хойд хилийн шугамын ойролцоо энэ хэрэг гарчээ. Пхеньян үүнийг үл зөвшөөрдөг тул мягмар гаригт энэ бүсийг тэнгисийн хөдөлгөөнөөс чөлөөт бүс хэмээн зарласан юм.