Орос-америкийн стратегийн давшилтын зэвсгийн шинэ хэлэлцээг хэдэн долоо хоногийн дараа уялдуулах боломжтой гэж Орос улсын Гадаад хэргийн яам өнөөдөр мэдэгдэв. Москва хотод өнгөрсөн долоо хоногт болсон хоёр талын зөвлөлгөөн амжилттай болсон гэж Гадаад хэргийн яамны төлөөлөгч хэллээ. Хэдхэн долоо хоногийн дараа эцсийн баримт бичиг бэлэн болно гэж дипломат мэдэгдэв. Стратегийн давшилтын зэвсгийн талаарх яриа хэлэлцээ 2-р сарын 1-нд Женев хотод эхлэх тухай АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч Филипп Кроулийн мэдэгдлийг Москва баталлаа. Хоёр орны төлөөлөгч зул сарын болон шинэ жилийн баярын өдөр тохиосон тул 12-р сарын 20-нд энэ баримт бичгийг хэлэлцэх яриа хэлэлцээг зогсоосон юм.