Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдийн нацист германы томоохон хорих анги Освенцимыг Улаан арми чөлөөлсний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна. Хүн төрлөхтний түүхэнд хамгийн томд орох “үхлийн үйлдвэрт” дийлэнх олонх нь еврей үндэстэн голдуу 3 сая орчим хүнийг тарчлаан зовоож, хөнөөсөн юм. НҮБ-ын таван жилийн өмнөх шийдвэрийн дагуу 1-р сарын 27-ны өдрийг Холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдрөөр зарласан юм. Дурсгалын үндсэн арга хэмжээ тус хорих анги оршиж байсан Польшийн Краков хотын орчимд өнөөдөр болно. Тэр үед даван туулсан зовлон тарчлалыг өнөө хир мартаж чадахгүй байгаа янз бүрийн орны хүмүүс тэнд хоригдож байсан юм. 65 жилийн дараа түүхийн үл мэдэгдэх хуудас ил боллоо. Холбооны Аюулаас хамгаалах алба нууцын ангиллаас гаргасан багагүй баримт бичгээ Освенцим дахь үзэсгэлэнд тавьжээ. Үзэсгэлэн болон плазм дэлгэцнээ хоригдлууд бус харин тэднийг чөлөөлсөн хүмүүс түүх өгүүлнэ. Москва хотноо еврей нийгэмлэгийн төвд нас барагсдад буян үйлдэж, лаа асаасан байна. Дайны үеэр фашистууд ЗХУ-ын еврей хүн амын талыг буюу 3 сая хүнийг хөнөөсөн юм.