Давос хотод лхагва гаригт эхэлсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын гол сэдвийн нэг нь Хятадын эдийн засгийн ирээдүйг хэлэлцэх явдал байна. Шинжээчид тус улсын хөгжлийн хурд буурч болох, улмаар дэлхийг хамарсан хямарлыг хурдан даван туулах найдвар тасарна хэмээн түгшиж байгаагаа чуулга уулзалтад бэлтгэсэн илтгэлдээ дурджээ.  БНХАУ-ын эдийн засаг хэт халж, санхүүгийн зах зээлд “цэврүү” үүсэх эрсдэл байна гэж Давосын шинжээчид үзэж байна. Тус улсад бараг 25 гаруй жил үргэлжилж байгаа эдийн засгийн тэсрэлт унаж магадгүй байна. Саяхан нийтэлсэн 2009 оны албан ёсны статистик мэдээ Хятадын эдийн засгийн эргэлт эрс буурч байгаа гэх дүгнэлтийг батлахгүй байна. Хятад улсын эдийн засгийн өсөлтийн хурд 8,7 хувь байна. Энэ үзүүлэлт аажмаар, гэхдээ эрс буурахгүй гэж Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины хүрээлэнгийн орлогч захирал Андрей Островский манай радиод өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн юм. Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд маш бага тухайлбал 7-8 хувьтай байсан бол энэ дүгнэлт бүрэн үндэстэй гэх байлаа. Хятадын эдийн засагт хангалттай их хөрөнгө тухайлбал хямарлын эсрэг 4 триллион юань зарцуулсан тул өсөлтийн хурд буурна гэж би бодож байна. Гэхдээ миний бодлоор дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа шинжээчдийн үзэж байгаа шиг буурахгүй. Статистикийн таатай тоо баримт БНХАУ-ын эдийн засгийн бодит асуудлыг халхалах ёсгүй гэж олон шинжээч үзэж байна. Хятадын эдийн засаг “хэт халж” байгаа нэг гэрч инфляцийн өсөлт юм. Зээл хурдтай өссөнөөр капиталыг зохисгүй хуваарилах эрсдэл ихсэж, үл хөдлөх хөрөнгө болон санхүүгийн хөрөнгийн зах зээлд шинээр “цэврүү” үүсэнэ гэж Москвагийн улсын их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн орнуудын хүрээлэнгийн орлогч захирал Андрей Карнеев үзэж байна. Хятадын эдийн засгийн хөгжил саарч байгаа гэх сэтгэгдэл төрүүлэхгүй байх улс төрийн зорилготой байсан. Тиймээс тус улсын засгийн газар шалгарсан аргаар ажилласан. Тэд өнгөрсөн жилүүдэд хангалттай хөрөнгө хуваарилсан тэр хэсэгт нэмж зээлийн хөрөнгө оруулж байна. Хятад улсад хэдэн жилийн дараа улсын хөрөнгөөр байгуулсан дэд бүтэц илүүдэнэ гэж би хэлэх байна. Үүний зэрэгцээ хямаралтай тэмцэхэд байгууллагуудад олгосон зээлийг буцааж төлөхөд бэрхшээл гарч болох юм. Хятад улс сүүлийн 10 жилд дэлхийн эдийн засгийн чухал тоглогч болсон. Хятад улс хямарлаас гарах ирээдүйг янз бүрээр үнэлэхийн зэрэгцээ тус улсын эдийн засаг тогтвортой, тэнцвэртэй өсвөл дэлхийн дахинд хэрэгтэй юм.