Баруун европын орны засгийн газар энэ жил дэлхийн зээлийн зах зээлээс хамгийн их хэмжээний буюу 2,2 триллион евро төвлөрүүлэх болжээ. “Фич Рэйтингс” олон улсын үнэлгээний агентлагийн таамгаар төсвийн алдагдлаа нөхөхөд европын орнуудад ийм хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа юм. “Фич” агентлагийн тооцсоноор европын зээлдэгчийн жагсаалтыг Франц тэргүүлж байна. Тус улсын төсвийн өр 454 тэрбум евро юм. Тус бүр 393 болон 386 тэрбум еврогийн өртэй Итали, Герман улс жагсаалтын 2 болон 3-р байрт орж байна. Дэлхийг хамарсан эдийн засгийн хямарлын хүрээнд тогтворжуулах арга хэмжээ авсны дүнд Европын холбооны тэргүүлэх оронд санхүүгийн бэрхшээл гарсан юм.