Орос, Белорус улс нефть нийлүүлэх асуудлаар яриа хэлэлцээгээ өнөөдөр үргэлжлүүлж байна. Оросын нефтийг энэ жил Белоруст нийлүүлж, дамжуулах нөхцлийн талаар талууд өнөө хир тохиролцоогүй юм. Хэлэлцээнд 1-р сарын 1-нд гарын үсэг зурахгүй тохиолдолд Минск оросын нефть нийлүүлэхэд 100 хувь гаалийн татвар төлнө гэж Москва урьд мэдэгдсэн юм. Белорусын эрх баригчид гаалийн хөнгөлөлттэй горим хэрэгжүүлэхийг шаардаж, нефтийн татварын асуудал нь Гаалийн холбооны төслийг эргэлзээтэй болгож байна хэмээн мэдэгдсэн юм. Оросын тал жилд 6 сая гаруй тонн нефтийг энэ улсын дотоод хэрэгцээнд татваргүй нийлүүлэхэд бэлэн байна.