Москва, Вашингтон 2-р сарын 1-ээс яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Филип Кроули энэ тухай мэдэгдэв. Америкийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Орос улсад очиж, шийдээгүй бүх асуудлыг уялдуулсныг тэр сануулав. Давшилтын зэвсгийг хорогдуулах тухай гэрээний үйлчлэх хугацаа 12-р сард дууссан. Талууд шинэ он гарахаас урьд шинэ хэлэлцээ байгуулах талаар тохиролцож чадаагүй юм. Гэрээний хүрээнд харилцан шалгаж, хянах асуудал хэцүү даваа байлаа. Стратегийн давшилтын зэвсгийн асуудлаарх шинэ гэрээг 95 хувь уялдуулсан гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ням гаригт мэдэгдсэн юм.