Нийгэм эдийн засгийг хөгжүүлж, Умард Кавказын бэрхшээлтэй асуудлыг шийдэнэ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ОХУ-ын хар тэнгисийн эрэг дээрх Сочи хотод Умард Осетийн бүгд найрамдах улсын тэргүүн Алания Таймураз Мамсуровтай уулзахдаа ийнхүү мэдэгдэв. “Харамсалтай нь тус бүс нутагт гэмт хэрэг, терроризм байгаа ч, үүнийг бүс нутгийн бэршээл хэмээх ярьж, тараах хэрэггүй. Нийгэм, эдийн засгийн салбарын хөгжил бэрхшээлтэй асуудлыг шийдэх түлхүүр нь юм” хэмээн Д.Медведев хэллээ. Хойд-Кавказын холбооны тойргийн бүрэн эрхт төлөөлөгч Александр Хлопонины өмнө ийм зорилт тавьсныг ерөнхийлөгч санууллаа. “Хэрэв энэ зорилтыг биелүүлбэл, бүс нутгийн нийгэм-эдийн засгийн байдал өөрчлөгдөж, төр засаг бэхжиж, хүмүүсийн амьдралын чанар сайжирна” гэдэгт Д.Медведев итгэлтэй байна.