Орос, НАТО цэргийн хамтын ажиллагаагаа сэргээлээ. Жанжин штабын дарга нар мягмар гаригт Брюссельд холбогдох хүрээний гэрээг сайшаалаа. Тухайлбал Афганистанд энхийг сахиулах ажиллагааг Орос улс дэмжих, терроризм, дээрмийн эсрэг тэмцэх, Онц байдлын яамны шугамаар хамтран ажиллах тухай ярилаа. Жанжин штабын дарга Николай Макаров Умард Атлантын эвслийн төв байранд айлчилсан нь 2008 оны 8-р сард Кавказд мөргөлдөөн гарснаас хойш оросын цэргийн дарга Брюссельд анх удаа ирж байгаа юм. Орос, НАТО-ийн Жанжин штабын дарга нар цэргийн хамтын ажиллагааны нарийвчилсан хөтөлбөрийг сайшаахаар тавдугаар сард дахин уулзана.