"Дэлхийн байдлыг дээшлүүлэх: шинээр сэтгэж, өөрчилж, шинэчлэн байгуулах" урианд жил тутам болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 40 дэх хурал Давост өнөөдөр эхэлж байна. Чуулга уулзалтын хурлд 90 орны олон нийтийн байгууллага, бизнес, төр засгийн 2500 гаруй төлөөлөгч оролцоно. Чуулга уулзалтын үндсэн сэдэв дэлхийн эдийн засгийг хүчирхэгжүүлэх, ажилгүйдлийг бууруулах явдал байна. Хуралд оролцогчид 3 сая гаруй хүн хохирсон хөнөөлт газар хөдлөлт болсон Гаитийн байдлыг хэлэлцэнэ. Оросын төлөөлөгчдийг Засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин тэргүүлж байна. Мөн Сбербанкийн тэргүүн Герман Греф төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.