Энэ жил Орос улсын европын хэсгийн өвөл түүхэнд хамгийн хүйтэн байна. Тэнд сүүлийн 50 жилд анх удаа 1-р сард дулааны урь ороогүй тухай цаг уурчид хэллээ. Москвад өнөөгийн байдлаар хасах 20 градус, үүнээс бага байна. Бусад хотод ялгаагүй хүйтэн байна. Воронеж хотод Онц байдлын яамны албадууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хүйтний улмаас хүмүүс ялангуяа орой үдэш аль болох цөөн гарахыг хичээж байна. Орлов мужид сургуулийн хичээлийг хойшлуулжээ. Хойд Кавказын бүгд найрамдах улс болон Ставрополь хотод мөн хүйтэн, цас унаж байна. Зарим дүүрэгт цас их унаснаас цахилгаан шугам тасрчээ. Чеченьд 30 мянга орчим хүн гэрэлгүй байна. Ойрын хоёр хоногт тэнд улам хүйтэрнэ.