Эрдэмтэд 12-р сард зул сарын амралтаар зогсоосон их андронн коллайдерыг дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна. Цэнэглэсэн хэсгийг түргэсгэгчийг 2-р сарын дундуур ажиллуулсны дараа үүнд хэсгүүдийн мөргөлдөөний нийт энерги бараг гурав дахин буюу 7 тераэлектронвольт болно гэж Европын цөмийн судалгааны байгууллагын “Церн Буллетин” албан ёсны хэвлэлд мэдээлжээ. Туршилтаар материйн бүтэц тэр дундаа энгийн бүх хэсгүүдийн жин Хиггсийн бозон амьдрал дээр байдаг эсэхийг батлах шинэ мэдээлэл авахад эрдэмтдэд тус болно. 1990-ээд оны сүүлчээр 6 тэрбум гаруй еврогоор босгосон андрон коллайдерыг 2008 оны есдүгээр сард ажиллуулж эхэлснээс хойш 7 хоногийн дараа ослын улмаас үйл ажиллагааг нь 2009 оны 11-р сар хүртэл зогсоосон юм. Орос улс зэрэг олон орны эрдэмтэд коллайдерыг бүтээжээ.