Брюссельд болох Орос улс болон Умард Атлантын эвслийн штабуудын дарга нарын хамтарсан хурал нь талуудын тунхагласан цэргийн салбарт хамтран ажиллах анхны үйл явдал болж байна. Энэ уулзалтад ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Николай Макаров Москваг төлөөлж байна. Кавказд 2008 оны 8-р сард мөргөлдөөн гарснаас хойш Бельгийн нийслэлд анх удаа ийм түвшинд уулзалт болж байна. Тэр үед НАТО гүржийн халдан түрэмгийллийг буруушаахын оронд Орос улс “тэнцвэргүй хүч хэрэглэсэн” тухай ярьж байсан. Үүний улмаас НАТО болон Орос улс цэргийн хамтын ажиллагааны ихэнх хөтөлбөр зогсоосон юм. Кавказд 2008 оны 8-р сард болсон үйл явдлын мөн чанарын талаар Орос улсын Умард Атлантын эвслийн түншүүдийн байр суурь өөрчлөгдсөн гэж хэлэхэд эргэлзээтэй. Гэсэн ч талууд харилцан буулт хийлээ. НАТО-г өргөжүүлэх тухай хоосон ярианд Москва их түгшиж байсан нь өөрчлөгдсөн. Зүүн тийш НАТО-ийн “шидэлт” европын аюулгүй байдлыг бэхжүүлэх шилдэг арга биш хэмээн Брюссель дүгнэсэн бололтой. Цэргийн шинэчлэлийг дэмжих сангийн ерөнхийлөгч, АНУ, Канадын хүрээлэнгийн дэд захирал Павел Золотарев энэ тухайд ийнхүү ярьж байна.  Одоо манай хамтын ажиллагаа өргөжиж байна. Энэ нь нааштай хэрэг юм. Хэрэв өнгөрснөө эргэн харвал, НАТО өнөө хүртэл энэ хамтын ажиллагааг Орос улсыг амирлуулах, НАТО-г өргөжүүлэх үйл явцын сөрөг үр дагаврыг арилгах хэрэгсэлийн хувьд ашиглаж байсан гэх эргэлзээ төрж байна. Хэрэв НАТО өргөжих тухай цаашид ярихаа больж, аюулгүй байдлын ашиг сонирхолд хамтын ажиллагаагаа өргөжүүлбэл үүнийг нааштай үнэлэх боломжтой. Энэ удаагийн хуралд Николай Макаров НАТО-тай хамтран ажиллах Орос улсын цэргийн удирдлагын алхамыг танилцуулна. Тухайлбал итгэлийг бэхжүүлэх, аюулгүй байдлын ерөнхий сорил, аюул заналын эсрэг тэмцэх хүч чармайлтыг уялдуулах тухай хэлэлцэнэ. Терроризм, дээрмийн эсрэг тэмцэх, тэнгист аврах, хайгуулын ажиллагаа зэрэг хэдийн танил болсон зүйлээс гадна Балканы хойгийн минаг аюулгүй болгох хамтарсан ажиллагаа явуулах асуудлыг хэлэлцэнэ. Цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд 30 орчим арга хэмжээ багтасныг цаашид өргөжүүлэх боломжтой. Одоо хамтын ажиллагааг сэргээх тодорхой жишээ байна. Оросын “Неустрашимый” харуулын хөлөг онгоцны бангийнхан янз бүрийн орны далбаатай 12 хөлөг онгоцны цувааг Адены тохойгоор хамгаалан явжээ. Оросын нутаг дэвсгэр, мөн агаарын орон зайгаар Афганистанд хүргэх НАТО-ийн тээврийг өргөжүүлэх боломж, афганистаны боловсон хүчнийг сургах, оросын үйлдвэрийн цэргийн техникийг Афганистаны армид нийлүүлэх зэрэг хамтын ажиллагааны боломжтой хэлбэр байна. Орос, НАТО-ийн цэргийнхэн 21-р зууны аюул заналд хамтран дүн шинжилгээ хийж, үүний эсрэг тэмцэх хамтарсан стратеги боловсруулах бодолтой байгаа нь чухал билээ. Энэ бол урт хугацаанд хамтран ажиллах алхам юм.