Тодорхойгүй шалтгаанаар Эфиопийн сүйдсэн “Боинг 737-800” нисэх онгоцны нисэгч хяналт-диспетчерийн албаны зааврыг биелүүлээгүй байна. Энэ тухай “Эссошиэйтэд Пресс” Ливаны батлан хамгаалахын сайдын мэдэгдлээс иш татан уламжлав. Түүний хэлснээр нисэгчид далайн шуурга болох тухай анхааруулсан ч, тэрээр заавар ёсоор хөдөлгөөний чиглэлийг өөрчлөөгүй болох нь диспетчер нисэгчийн ярианы бичлэгээс тодорхой болжээ. Нисэгч зааврыг биелүүлээгүй шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Бейрут-Аддис-Абеба чиглэлийн “Боинг” нисэх онгоц 1-р сарын 25-ны өглөө сүйрсэн юм. 90 хүн явсан нисэх онгоц Ливаны нийслэлийн нисэх буудлаас хөөрснөөс хойш 5 минутын дараа радараас алга болжээ. Нисэх онгоц аянганд нэрвэгдсэн гэх нэг хувилбар байна. Ливаны эрх баригчид алан хядах ажиллагааг үгүйсгэж байна. Хэргийг мөрдөн шалгах явцад сүйдсэн “Боинг” нисэх онгоцонд техникийн засвар хийсэн байжээ. Нисэх онгоцонд явсан бүх хүн тэр дундаа Оросын нэг иргэн амь үрэгдсэн байж болзошгүй урьдчилсан мэдээ байна.