Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Энэтхэгийн улс тунхагласны 60 жилийн ойг тохиолдуулан Энэтхэгийн ерөнхийлөгч Пратибху Патил болон ерөнхий сайд Манмохан Сингх нарт баярын мэнд хүргэлээ. Энэтхэг улстай тогтоосон нягт, нөхөрсөг харилцааг Орос улсад өндөр үнэлдэг гэж Кремлийн хэвлэлийн албаны нийтэлсэн орос улсын төрийн тэргүүний илгээлтэд тэмдэглэжээ. Энэтхэг улстай тогтоосон стратегийн түншлэл нь Орос улсын гадаад бодлогын тэргүүн зэргийн зорилт хэмээн Д.Медведев тэмдэглэв.