Улс төр, бизнесийн хүрээнийхэн Давос хотод дэлхий ертөнцийг өөрчлөх асуудлыг хэлэлцэнэ. Швейцарийн тосгонд 1-р сарын 27-нд Дэлхийн эдийн засгийн 40 дэх чуулга уулзалт эхэлнэ. Энэ жил тус чуулга уулзалт “Дэлхий ертөнцийн байдлыг сайжруулах: шинээр сэтгэж, шинээр төлөвлөж, дэлхий ертөнцийг өөрчилнө” гэсэн урианд болно. Тэргүүлэх байгууллага, компанийн тэргүүн, ерөнхий сайд, олон улсын болон төрийн бус байгууллагын дарга, соёлын зүтгэлтнүүд, их дээд сургуулийн профессор зэрэг 2500 орчим оролцогч Давос хотод цуглана. Засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин Оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Түүнийг Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина, Сбербанкийн тэргүүн Герман Греф нар дагалдана. Алексей Кудрин Дэлхийн эдийн засгийн чуулганы “Шинэ өсөлтийн мэдээ” сэдвийг хэлэлцэх хуралд үг хэлнэ. Франц, Израиль, Польш, Словени, Колумбийн төрийн тэргүүн нар чуулга уулзалтад оролцоно. Тэд санхүүгийн эрсдэл, хямарлын дараах ертөнцийн үнэт зүйл, шинэ хэрэглэгчийн дүр төрх, эрчим хүч, хүн амын өсөлт зэрэг асуудлаар бизнес эрхлэгч, шинжээчидтэй ярилацана. Гаитийн асуудлаар тусдаа бүгд хурал болно. АНУ-ын ерөнхийлөгч асан, өдгөө НҮБ-ын Гаитийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Билл Клинтоны удирдлаганд чуулга уулзалтад оролцогчид Гаитид болсон хүчтэй газар хөдлөлтөд өртсөн хүмүүст туслах асуудлыг хэлэлцэнэ. Давосын форум нь дэлхийн тэргүүлэх улс төрч, эрдэмтэн, бизнес эрхлэгчид санал солилцох чухал индэр хэмээн Оросын шинжлэх ухаан академийн АНУ, Канадын асуудал эрхэлсэн хүрээлэнгийн дэд захирал Виктор Супян тэмдэглэв. Бизнес, улс төрийн янз бүрийн байгууллага, янз бүрийн ашиг сонирхолыг төлөөлж байгаа янз бүрийн орны хүмүүсийг нэг дор цуглууладаг өөр газар бараг байхгүй. Энэ утгаар чуулга уулзалт нааштай үүрэг гүйцэтгэж байна. Манай орны хувьд энэ чуулга уулзалтад аливаа үйл явдлын талаар манай албан болон албан бус байр суурийг илэрхийлэх боломжтой. Энэ бүхнээс гадна тус чуулганд холбоо тогтоож, бизнесийн болон улс төрийн удирдагчид уулзаж, танилцдаг юм. Энэ жил дэлхийн удирдагчид урлаг, шинжлэх ухааны асуудалд гол анхаарлаа хандуулна. Урлаг, соёлд тоот технологийн гүйцэтгэх үүрэг, бусад гаригт амьдарч болох эсэх, дэлхийн эдийн засгийн хямарал урлагт нөлөөлөх нь, өдрийн гэрэл архитектурт нөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцүүлгийн эхэнд “3-Ди” форматаар “Аватар” кино үзэж, кино бүтээсэн Жеймс Камеронтой уулзана. Давосын чуулга уулзалтаас практик зөвлөмж гаргана хэмээн найдах хэрэггүй гэж Эдийн засгийн дээд сургуулийн профессор Алексей Красавин “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглэв. : Сүүлийн жилүүдэд форумд оролцогчдын байр суурь бодит байдлаас ялгаатай байгааг харгалзан цөөн хүн зөвлөмжийг анхаардаг. Давосын форум тунхаглалын чанартай байгаа нь гол шалтгаан юм. Форумд оролцогчид ямагт хоёр санаа агуулдаг тунхаглал нь ирээдүйн зорилтыг хэрэгжүүлж байна гэж үздэг. Дэлхийн аж ахуй, зах зээлд тулгарсан бэрхшээлийг Давосын чуулганаар шийддэггүй. Давосын чуулганаар хамгийн том корпораци, банк, дэлхийн хамийн баян хүмүүсийг түгшээсэн асуудлыг шийддэг. Тэгэхлээр Давост зөвлөлгөөн хийх клубын технологи нь клубын гишүүдэд өөрсдөд нь сонирхолтой юм. Алексей Красавины байр суурьтай Глобалчлалын эсрэг Дэлхийн чуулганд оролцогчид бүрэн санал нэг байна. Энэ чуулган даваа гаригт Бразилийн Порту-Алегри хотод нээгдлээ. Давосын эдийн засгийн чуулганы нөгөө хувилбар Дэлхийн нийгмийн чуулганыг 10 жилийн тэртээ зохион явуулсан. Энэ хугацаанд тус чуулган нэлээд нөлөө бүхий байгууллага болон хувирчээ. Энэ жил тус форумд Бразилийн ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва, Уругвайн удирдагч Хосе Мухика орлцох бөгөөд Боливийн ерөнхийлөгч Эво Моралес, Парагвайн ерөнхийлөгч Феранандо Луго нарыг мөн урисан юм. Дэлхийн нийгмийн чуулган нь олон туйлт ертөнцөд хөгжлийн хувилбарыг сонгох боломжтой хэлэлцүүлгийн өөр нэг талбар болсон гэж шинжээчид үзэж байна. Дэлхий ертөнцийн олон туйлт байдлын тухай санааг бразилийн удирдагч да Силва дэлхийн улс төр, бизнесийн хүрээнийхэнд хүргэхээр Порту-Алегри хотоос Давосыг зорилоо.