Нэгдүгээр сарын 27-нд үйл ажиллагаагаа эхлэх Дэлхийн эдийн засгийн 40 дэх форумд оролцох хүмүүс Швейцарийн Давос хотыг зорьж байна. Улс орны удирдагч, дэлхийн тэргүүлэх компани, олон улсын болон төрийн бус байгууллагын удирдагчид янз бүрийн асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд аюулгүй байдал, санхүүгийн эрсдэл, хямарлын дараах дэлхийн улс орнуудын үнэт зүйл, шинэ хэрэглэгчийн дүр төрх, эрчим хүч, хүн амын өсөлт, бизнесийн ёс зүй зэрэг дэлхийг хамарсан сэдэв багтжээ. Энэ жил урлаг, шинжлэх ухааны асуудлыг голлон хэлэлцэнэ. Форумын хүрээнд Гаитийн байдал, газар хөдлөлтөд өртсөн хүмүүст туслах асуудлыг хэлэлцэх тусдаа хуралдаан болно. АНУ-ын ерөнхийлөгч асан, одоо НҮБ-ын Гаитийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Билл Клинтон чуулганыг нээнэ.