Орос улсын хувьд Украинтай тогтоосон харилцааг чанартай шинэ түвшинд гаргах нь нэн чухал байна. Орос улсаас Украинд суух элчин сайд Михаил Зурабов энэ тухай өчигдөр Киевт хүрэлцэн ирэхдээ мэдэгдсэн юм. Тэрээр итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг тус бүгд найрамдах улсын Гадаад хэргийн сайд Петр Порошенкод гардуулсан байна. Орос улсаас Украинд суух шинэ элчин сайдын үйл ажиллагаа хоёр орны харилцаанд түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа Украины Гадаад хэргийн сайд илэрхийллээ. Украины Гадаад хэргийн сайдын тэргүүн зэргийн зорилтын нэг нь худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах явдал хэмээн тэрээр хэллээ.