Москвагийн “Крылатское” спорт цогцолборт бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээн болж байна. Өнөөгийн байдлаар хоёр тоглолт болжээ. Монголын шигшээ багийнхан Унгарын шигшээ багтай тоглож, 5:5 оноогоор тэнцсэн байна. Оросын нэрд гарсан дасгалжуулагч Евгений Выборов Монголын шигшээ багийг дахин дасгалжуулах болжээ. Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа дасгалжуулагч Выборов Монголын бэндийн холбоотой санал зөрөлдсөн учраас Эрхүү хотдоо ирж, Байгаль орчмын нийсэлийн захад бөмбөгтэй хоккейн өөрийн сургуулиа нээсэн юм. Москва хотод бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болохын өмнө Монгол улсад бөмбөгтэй хоккейг хөгжүүлэхийг хичээж байгаа, Монгол дахь үнэн алдартны шашны сүмийн лам Алексей монголын шигшээ багийг дасгалжуулахад туслахыг Выборовоос хүссэн юм. Тэрээр лам Алексейн хүсэлтээс татгалзаж чадаагүй байна. Оросын дасгалжуулагчийн хөдөлмөрийн үр шим тоглолтын эхэнд харагдлаа. Монголын залуу хоккейчид тоглолтын 90 минутын турш манлайлж байв. Тэдний дундаж нас 18 байна. Монголын тамирчид В бүлэгт тэргүүлэх бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд тэмдэглэж байна.