Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес, оросын компануудын барих, газрын тосны коксоор ажиллах ДЦС-ийн цогцолборын төслийг амьдралд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг шаардлаа. Оросын засгийн газартай энэ асуудлыг хэлэлцэхээр Москва явах түлш, эрчим хүчний сайд Рафаэль Рамиресд үүнийг даалгасан байна. Венесуэлд ган гачиг болсноос болж энэ улс цахилгаан эрчим хүчний хямралд ороод байгаа юм. Засгийн газар хатуу хэмнэлтэд шилжиж бүс нутгийн цахилгаан хангамжийг хязгаарлаад байна.