2009 онд Орос улсын хөдөө аж ахуйн бүтээгдхүүний үйлдвэрлэл хагас хувиар нэмэгдэж 2.6 триллион рубль болжээ. «Российская газета» сонинд нийтлэгдсэн Орос улсын хөдөө аж ахуйн яамны сайд Елена Скрынникийн өгүүлэлд бичжээ. Түүний ярьснаар, хямралын үед улсын дэмжлэгийг цаг үеий нь олж хүргэсэнд хөгжлийн эрч хүч хадаглагдаж чадлаа. 2009 онд Орос улс 97 сая тонн үр тариа хураасан нь сайн амжилт гэж Скрынник мэдэгдлээ. Анх удаа 100 жилд оросын үр тариа стратегийн ач холбогдолтой экспортын бүтээгдхүүн болж чадлаа. Энэ жил дэлхийн зах зээл дээр 20 сая тонн үр тариа худалдана. Орос улс ингэж дэлхийн тэргүүлэх гурван үр тариа нийлүүлэгчдийн тоонд багтаж даяарчлалын хүнсний аюулгүй байдлын баталгааг даах улсуудын нэг боллоо.