Өнөөдөр Газрын дундад тэнгист унасан Эфиопын иргэний нисэх хүчний онгоцонд ливан гаралтай орос улсын иргэн байжээ. Энэ мэдээлэлийг Ливан дах Оросын консулын газар баталсан байна. Энэ онгоцонд 90 хүн байсан бөгөөд тэдний 8 нь багын гишүүд, 82 нь зорчигчид байсан гэж ливаны «Аль Манар» суваг авиа компаны интернет хуудаснаас иш татаж мэдэгдсэн байна. Энэ онгоцонд Эфиопын 23, Ливаны 51, Британын 2, Канад, Ирак, Сир, Туркийн нэг,нэг иргэд мөн Ливан дах Францийн элчин сайдын эхнэр байжээ. Эфиопын нийслэл Аддис-Абеба орохоор ниссэн энэ онгоц, Бейрутын нисэх онгоцны буудлаас хөөрөнгүүтээ далайд унасан байна. Урьдчилсан дүгнэлтээс үзвэл онгоцон дээр цахилгаан буусан бололтой. Ливаны ерөнхийлөгч Мишель Сулейман, энэ бол алан хядах, хорлон сүйтгэх ажиллагаа биш гэж мэдэгдлээ. Ливан улсад үндсэний гашуудлын өдөр зарлажээ.