Нэр хүндтэй «Фитч» агентлаг ОХУ-ын урт хугацааны түвшингийн таамаглалыг «сөргүү» гэсэн түвшингээс «тогтвортой» гэсэн түвшинд авчирлаа. Ингэснээр оросын эдийн засгийн байдлыг хямралын өмнөх түвшинд авчирлаа гэсэн үг. Урьд нь зах зээлийн том тоглогчдийн нэг «Стандарт, Пуурс ба Муудс» агендлаг бас ийм таамаг дэвшүүлсэн.
Хямралыг даван туулах Оросын засгийн газрын үйл ажиллагааны үр ашгийг өндөр үнэлэж байна. Оросын эдийн засгийн түвшингийн таамагийг дахин өөрчлөж «тогтвортой» түвшинд оруулсан нь тус улсын санхүү эдийн засаг тогтворжсон гэдэгт бидний итгэх итгэлийг нэмэгдүүлсэн гэж хөгжингүй эдийн засагтай Европын орнуудын бие даасан түвшинг хариуцсан Фитчийн задлан шинжлэх хэсгийн удирдагч Эдвард Паркер тэмдэглэлээ. Шинжээчид өөрсдийн шийдвэрийг, нефтийн үнэ нэмэгдсэн, хувийн секторт орох хөрөнгө оруулалтын цэвэр урсгал, эдийн засгийн идэвхижилт сэргэсэн, 2009 оны төсвийн алдагдал сансанаас бага болсон зэрэгтэй холбон үзэж байна. Төсвийн алдагдлыг бууруулах улс орны удирдлагын баримтласан зөв бодлого, оросын худалдаа тогтворжсоны дүнд төсвийн зарим үзүүлэлтүүд сайжирсан зэрэг нь Орос улсын рейтингийг дээшлүүлэхэд нөлөөлсөн гэж «Стандарт, Пуурс» агентлагын зээлийн шинжээч Френк Гилл давтан тайлбарлаж байна. РБК агентлагын мэдээлэлийн задлан шинжилгээний департаментийн захирал Александр Яковлев манай радиод ярилцлага өгөхдөө орос улстай харицах дэлхийн тэргүүлэх рейтингийн агентлагууд харилцааны өөрчлөлтийг ингэж тайлбарлаж байна. Энэ юуг харуулж байна вэ? Оросын ерөнхийлөгчийн, эх орны эдийн засгийг зайлшгуй шинэчлэх тухай хийсэн сүүлийн мэдэгдэл барууны шинжээчид, задлан шинжлэгчдийг бишрүүлснийг харуулж байна. Д.Медведевийн хийсэн хэд хэдэн удаагий хөтөлбөрийн мэдэгдлийн дараа барууны хэвлэлд гарсан гайхамшигтай баримтуудыг бид олж харлаа. Тэдний задлан шинжлэгчид болон шинжээчдийн Орос улсад андах хандлага эрс өөрчлөгдлөө. Жишээ нь өнгөрсөн долоо хоногт «Годман сакс» агентлагын тэргүүн шинжээч БРИК бүлгийн тухай ярьж байснаа Орос улс бол тус бүлгийн бүрэн эрхт гишүүн гэж гэнэт ярилаа. «Голдман сакс»-ын үзэж байгаагаар энэ бол хөрөнгө оруулалтын хамгийн сайн зах зээл, учир нь маш өндөр ашигтай. «Файнэншл таймс» сонинд гарсан өгүүлэлээс харахад Орос улс энэ булгээс тасархай гарч барууны хөгжингүй орнууд дунд орсон гэжээ. Рейтингийн сүүлийн өөрчлөлт энэ хавтгай дээр л тогтож байгаа. Д.Медведевийн мэдэгдлийн уран мэдрэмж, бодол санааных нь чиглэл барууны шинжээчдийг бишрүүлсэн. Орос улсад сайн зах зээл байна, тэр нь энэ жил тогтвортой өсөн нэмэгдэнэ иймээс түүнийг ямарч нөхцөлд бүрэн дэмжихэд тэд бэлэн байна. Энэ бол том хэмжээний урьдчилгаа гэж би үзэж байна. Энэ урьдчилгаа одоохондоо ажил хэрэг дээр биш ам хэлэн дээр байгаа гэдгийг сануульяа! гэж Александр Яковлев тэмдэглэлээ. Оросын эдийн засгийн рейтингийг дээшлүүлсэнд нэг их хөөрцөглөхгүй байхыг оросын зарим шинжээчид зөвлөж байна. Сайн таамаг дэвшүүлэж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь мэдээж гэж тэд тэмдэглэж байна. Улс оронд орж ирж байгаа мөнгө бол хэт их ашиг хөөцөлдсөн дамын наймаачдын мөнгө гэдгийг мартаж болохгүй. Энэ мөнгийг бодиттой болгохын тулд оросын эдийн засгийг эрс шинэчлэн өөрчлөх хэрэгтэй.