АНУ-ын тэнгисийн явган нисэх онгоцны цэргийн баазыг байрлуулахын эсрэг үзэлтнүүд Окинава арлын Наго хотын орон нутгийн сонгуульд ялсан дүнг Японы ерөнхий сайд Юкио Хатояма «ард түмний ил тод сонголт» гэж нэрэллээ. Улс оронд байгаа америкийн цэргүүдийг дахин хуваарилах урьд хийсэн зөвшилцөөнийг зөрчиж, Вашингтон, Токиогын сүүлийн үед тэртэй тэргүй хүйтрээд байгаа харилцааг улам дэвэргэнэ. Футэммагаас АНУ-ын тэнгисийн явган цэргийн нисдэг тэргэний баазыг тус арал руу нүүлгэн шилжүүлэхийг эсэргүүцэгчдийн нэг Сусуму Инаминэ тус хотын засаг даргын сонгуульд ням гаригт ялжээ. Оршин суугчид, энэ хөршлөлөөс салгаж өгөхийг хэдэн жилээр шаардаж байгаа, Окинава арлын өмнөд хэсгийн Гинован хотод энэ бааз байрлаж байгаа юм. 2004 онд Вашингтон, Токио 2 энэ объектын зарим хэсгийг хөвөгч аэродром дээр байрлуулж хүн ам цөөтэй Наго хотод шилжүүлэхээр тохиролцсон билээ. Харин энэ нүүлгэн шилжүүлэлтийн эсрэг энэ нутгийнхан тэмцсэн бөгөөд шинэ хотын дарга сонгогдсон нь энэ баазыг шилжуулэх боломжгүй болголоо. Засгийн эрх барьж байгаа ерөнхий сайд Хатояма тэргүүтэй ардчилсан намынхан, Нагод нисэх бааз байрлуулахыг эсэргүүцэгчдийг сонгуульд дэмжсэн билээ.