Өмнөд Солонгос улс, хойд солонгосын Кымгансан уул болон хилийн Кэсон хотод очих еерийн жуулчдын аялалын хөтөлбөрийг хэлэлцэх асуудлыг сэргээхийг БНАСАУ-ад санал болголоо. Өмнөд Солонгос улсын, эх орноо нэгтгэх яамны сайд Хён Ин Тхэкийн гарын үсэгтэй саналыг Пхеньянд илгээсэн байна. Энэ санаачлагыг Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны Өмнөд Солонгостой харилцах ажил хариуцсан хэлтэсийг толгойлж байгаа Ким Ян Гонын нэр дээр хаяглажээ. 2008 оны зун хойд солонгосын харуулын цэрэг хориотой бүс гэж зарласан наран шарлагын газар тохиолдолоор явсан өмнөд солонгосын жуулчинг буудаж алснаас хойш Кымгансан, Кэсонд очих жуулчдыг явуулахаа больсон билээ. Хойд Солонгос хамтран мөрдөн байцаалт хийхээс татгалзсан байна. Өмнөд Солонгосыг Кэсоны үйлдвэржүүлэлттэй харилцан холбох талаар хийх цэргийн хэлэлцээрийг 1-р сарын 26-нд хийе гэсэн Пхеньяний саналыг Өмнөд Солонгос хүлээж аваагүй байна. 2-р сарын 1-нд болох Кэсоны цогцолборыг бүхэлд нь авч үзэх солонгос хоорондын хэлэлцээрийн ээлжит үеийг дуусгах хэрэгтэй гэж ӨС улсын засгийн газар үзэж байна.