Урлаг, утга зохоилд гарамгай амжилт гаргасан хүмүүст гардуулдаг оросын «Триумф» шагналыг өнөөдөр Москвад 18 дах удаагаа гардуулж байна. 2009 оны шагналтнуудын нэр тодорхой болоод байна. Тэд бол, цөөхүүл найрал дуучдын удирдаач Владимир Минин, зохиолч Евгений Попов, театрын түүх судлаач Анатолий Смелянский, хөгжмийн зохиолч Владимир Тарасов, найруулагч Дмитрий Черняков нар юм. Шагналтан бүр 50 мянган доллар, Эрнест Неизвестныйн эсхизээр хийсэн «Алтан эльф» баримал, энгэрийн алтан тэмдэг, диплом авах болно. «Триумф» шагналд үндсэн шагналтнуудаас гадна залуучуудын шагнал бий бөгөөд тэд 2500 доллар авна. Энэ шагналыг 20 залуу хүртэнэ. Энэ залуучуудын дунд жүжигчид Дмитрий Куличков, Мария Машкова, Ольга Сутулова, Петр Феодров, зураач Борис Канторович, зурагчин Арсений Гробовиков болон бусад хүмүүс байна. «Триумф» бол 1992 онд бий болгосон бие даасан шагнал юм. Энэ нэр хүндтэй шагналыг Святслав Рихтер, Алфред Шнитке, Виктор Астафьев, Валерий Гергиев нар болон бусад олон алдартай хүмүүс хүртсэн билээ.